• Я.Буянжаргал:Дорноговь аймагт тусгаарлагдсан Франц улсын иргэн нь тэнд ажилладаг хүн байна

    2020-03-08

    Эрүүл мэндийн яамнаас коронавируын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хийж байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Гурав болон дөрөвдүгээр сард хүмүүсийн дархлаа буурдаг,тоос шороо ихэсдэг үе. Харин өнөөдөр бол цас орсон сайхан өдөр байна.

    Хаврын цас бол хөрсөндөө шар тос гэж нэрлэдэг.

    Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирус дэлхийн 99 орныг хамарч, Малдив,Малт, Парагвай зэрэг 4 оронд шинээр бүртгэгдлээ” гэлээ.

    ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа “Халдварын нийт 110,920 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд 106 хүн шинээр нас барсан. Хятадад дэгдэлт тууштай буурч байна. Солонгост шинээр 483 тохиолдлоор нэмэгдсэн байна. Солонгос улсад 171 мянган хүн шинжилгээ хийлгэснээс 150,000-д нь халдвар илрээгүй. ДЭМБ-аас тохиолдлын хэмжэээ 100 мянгаас давсан энэ үед Засгийн газар болон нийгмийн бүх давхаргад авч байгаа арга хэмжээгээр тархцыг хязгаарлаж болохыг хэлж байна” гэлээ.

    52,274 эмч,эмнлэгийн мэргэжлүүд, ялангуяа хилийн аймгийн эмч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

    Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглалтад 901 хүн байна.

    Сэжигтэй тохиолдлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал:

    Жаргалантын аманд байсан эхний 17 хүний хугацаа дуусч,шинж тэмдэг илрээгүй учраас гэрт нь хариулж байгаа.

    Сэжигтэй тохиолдол гарвал хамгийн түрүүнд БНХАУ,БНСУ зэргийн жишээнээс авбал иргэд эмнэлэг рүүгээ очиж, бөөгнөрөл үүсгэж эрсдэл үүсгэж байна.

    Хамгийн эхэнд амны хаалтаа зүүгээд, гараа сайтар угаан өөрийгөө тусгаарлаж, эмнлэгийн тусламжийг утсаар авах хэрэгтэй.

    Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Монгол улсад Москва-Улаанбаатарын нислэгээр гуравдугаар сарын 2-нд ирж зочид буудалд байж байгаад тэнд очсон байна. Франц улсын иргэн нь тэнд ажилладаг хүн байна” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ