БНХАУ-д шинээр коронавирусын халдвар авагсдын тоо хоёр оронтой тоод шилжлээ

2020-03-08

Хятад дахь шинээр коронавирусын халдвар авагсдын тоо нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш анх удаа хоёр оронтой тоо руу буурлаа.

Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр өнгөрөгч тав дахь өдөр нийт 99 шинэ тохиолдол бүртгэгджээ. Click To TweetҮүнээс 74 нь голомт Хубэй мужаас гаралтай байсан бол эх газар Хятад даяар нийт 28 хүн нас барсан нь мөн адил Хубэй мужид бүртгэгджээ.

Шинээр өвчлөгсдийн 24 нь гаднаас импортлогдож орж ирсэн байна. Хятадын хэмжээнд халдварын тархац хамгийн бага төвшиндөө хүрсэн бол Хубэй мужийн хувьд мөн адил нэгдүгээр сарын 23-наас хойш өдөрт бүртгэгдэх халдвар авагсдын тоо анх удаа 100-аас бага гарлаа.

Тус улсад коронавирусын хамгийн өндөр тархац нь хоёрдугаар сарын 12-ны өдөр буюу нийт 15,152 хүн өвчилсөн юм. Click To Tweet

Эх сурвалж:Xinhuanews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ