Д.Нямхүү:Өчигдөр Берлинээс ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн гэх ташаа мэдээлэл тархаж, бидний ажилд маш их саад учрууллаа

2020-03-07

Коронавирусын сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу, ажиглалтын үйл явцын талаарх мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эм,эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 883 тохиолдлыг ажиглалтад авч өнөөдрийн байдлаарор 497 хүн ажиглалтад байна.

Өглөө Истанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 129 хүнээс 2 хүнийг “Асральт Мед” эмнэлэгт ажиглалтад, нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Одоо 297 хүн ирж байгаагаас  БНСУ-аас болон Япон улсаас ирсэн 6 иргэнийг ажиглалтад шилжүүлэх урьдчилсан төлөвтэй байна.”

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүст коронавирус илэрсэн мэт ташаа мэдээлэл гарч, бидний ажилд маш их саад учруулсан.

Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 6, Бага-баян сувилалд 12, Дархан-Уул аймагт 3, Дорноговь аймагт 3, Өмнөговь аймагт нэг,  нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байна” гэлээ.

Шууд үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ