• АНУ-д карантинд орсон Grand Princess хөлөг онгоцны 46 хүнд шинжилгээ хийснээс 21 нь коронавирусын халдвартай гарчээ

    2020-03-07

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын ээлжит мэдээллийг хийж байна.

    Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа ”

    Нийт 100,000 тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай буюу заавал эмнэлгийн тусламж авах шаардлагагүй өвчтөн байна.

    Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас гэрийн асаргаа сувилгаа гэсэн тусгай зөвлөгөөг гаргасан байна. Гэрээр тусгаарлах боломжгүй бол тусгай байр бэлдэх аргаар зохион байгуулж байна.

    Мөн Засгийн газруудад салбар хоорондын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг идэвхижүүлж шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.

    Хамгийн эхний ээлжид 65-аас дээш насны, хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн өндөр эрсдэлтэй байна.

    Үргэлжлүүлэн гадаадын улс орнуудын нөхцөл байдлыг танилцуулав:

    Аялалын хөлөг онгоцоор өмнө зорчиж явсан Калифорны мужийн оршин суугч коронавирусын улмаас нас барсны улмаас тус онгоцыг Калифорни мужийн орчимд карантилсан юм. Мөн түүнээс гадна тухайн хүнтэй хамт зорчиж явсан хүмүүс нь одоог хүртэл онгоцон дээр байгаа юм. Хөлөг онгоц дээр зорчигч, онгоцны ажилтан зэрэг нийт 3,500 хүн байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ