• Сингапурт хариу нь 30-40 минутад гардаг коронавирусын түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

    2020-03-06
    Сингапурт Сингапур Макао эрдэмтдийн хамтран зохион бүтээсэн коронавирусын түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ.
    Тус оношлуур нь 30-40 минутанд тухайн хүн коронавирусын халдвар авсан эсэхийг тогтоодог байна.
    Сингапурын Лион хот руу орж байгаа ханиалгах, найтаах эсвэл халуунтай боловч эмчийн тандалт судалгаагаар сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдээгүй бүх хүмүүс өчигдрөөс эхлэн энэ түргэн оношлуураар шалгуулах болжээ. Ийнхүү шинж тэмдэг багатай хүмүүсийг ч шинжилгээнд хамруулснаар гаднаас импортлогдож орж ирэх халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой гэж тус улсын Эрүүл мэндийн сайд хэлжээ.
    Эмч нарын зүгээс голомттой Иран, Итали, Япон,БНСУ, БНХАУ-уудад зорчсон түүх, шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа аж.
    Эрүүл мэндийн яамнаас оношлуурын нэг ширхэгийн үнийг хараахан тогтоогоогүй байгаа боловч одоогоор эмнэлэгт хэрэглэгдэж байгаа оношлууруудын хувьд дунджаар 270 ам.долларын үнэтэй байгаа юм байна.
    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ