• Ё.Баатарбилэг:Боловсролын зээлээр гадаадад сурсныхаа дараа эх орондоо ирж ажилласан бол зээлийг нь тэглэдэг

    2020-03-06

    Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм.

    1993 оноос Сургалтын төрийн сан гэж байгуулагдаж,дараахь шаардлагыг хангасан оюутнуудын дотоод,гадаадын магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурах төлбөрийг нь зээлээр олгож иржээ:

    • Сургалын чанар сайн
    • Голч онооны дүн өндөр
    • Амжиргааны төвшнөөс доогуур амьдралтай буюу аав,ээж өрх толгойлсон эсвэл тэтгвэрийн гэх мэт..

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Зээл авахдаа оюутнууд Төрийн сантай гэрээ байгуулдаг. Төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажиллах, тэр хугацаандаа НДШ тогтмол төлнө гэх мэт..

    Энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бол зээлийг нь эргэн төлүүлэх асуудал яригддаг. Үүргээ биелүүлсэн бол зээлийг нь тэглэж, дипломыг нь олгодог.

    Нас барсан бол зээлийг нь хүчингүй, харин хөгжлийн бэрхшээлтэй болсон бол зээлийн 50 хувийг чөлөөлдөг.

    2004-2008 онуудад гэрээний үүргээ биелүүлсэн 26 мянган оюутны 11.1 тэрбум зээлийг тэгэлж, дипломыг буцаан олгосон.

    2012 онд батлагдсан Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсантай холбоотойгоор журмаа шинэчилж батлах ёстой байсан ч батлаагүй. Улмаар 2008-2016 онуудад суралцаж төгсөөд, ажиллаж зээлийнхээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчихсэн боловч журам нь гараагүй учраас  14,000 диплом хадгалагдаад байж байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм. Дипломоо нотариатаар баталгаажуулаад ажил олгогчдод өгөөд явж байна.

    2008 оноос хойш 14,000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Одоогоор эдгээрээс 160-170 хүн зээлээ төлөөгүй, холбогдох боломжгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд батлан даагчидтай нь холбогдож, графикийн дагуу эргэн төлүүлж байна.

    Жилд 10 мянган оюутан төлбөрөө сургалтын зээлийн сангаас шийдээд явдаг.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ