• Ерөнхий сайдын санаачилсан “Үндэсний нэвтрүүлгийн долоо хоног”-ийн шилдгүүд шагналаа гардан авлаа

    2020-03-06

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар зохион байгуулагдсан “Үндэсний нэвтрүүлгийн долоо хоног”-ийн шилдгүүд тодорч, Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярын өдрөөр шагналаа гардан авлаа.

    Хувийн радио,телевизүүдийн хооронд зохион байгуулагдсан хэл бичиг,өв соёл,түүх соёл заншлаа уламжлан хадгалагдаж, ард иргэддээ суртачлан таниулах зорилготой тэмцээн нь  Цагаан сарын өдрүүдээр болон өнгөрсөн юм.

    Телевизийн шилдэг бүтээлийг 50 сая төгрөг, харин радиогийн үндэсний шилдэг бүтээлийг 10 сая, шилдэг телевизийн шагналыг 100 сая төгрөг тус тус дагалдаж байна.

    • Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй телевиз-UBS телевиз
    • Телевизийн үндэсний шилдэг бүтээл-“Монгол Телевиз” Өнөө өглөө нэвтрүүлэг
    • Телевизийн хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл-“Монгол контент”ХХК “Маамуу” хүүхэлдэйн кино
    • Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй радио-Дэлхийн Монголчууд MGL радио
    • Радиогийн үндэсний шилдэг бүтээл-“Жи Энтертайнмэнт” Монгол төрийн мэргэн өвөө
    • Радиогийн хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл-Хэмнэл радио 99.7 “Найзууд” нэвтрүүлэг

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ