• Ерөнхий сайдуудаа өшиглөж орхидог Ардчилсан нам

    Монгол улсад ардчилал тогтоод 30 жил болж байна. Энэ хооронд АН 1996-2000 онд дангаараа 2004-2006 онд МАХН /МАН/-тай хамтарч, 2008-2012 онд стандарт бусаар МАН-тай хамтарч, 2012-2016 онд Н.Энхбаярын МАХН, МАН-тай хамтарч Засгийн эрх барьж байлаа.

    Энэ жилүүдэд АН-аас М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт агсан, Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Тэгвэл эдүгээ эдгээр Ерөнхий сайд асангуудаас ганц Р.Амаржаргал нь АН-даа үлдэж бусад нь бүгд алга.

    Ц.Элбэгдоржийн хувьд АН-ын нэрээр хоёр ч удаа Засгийн эрх атгаж, мөн хоёр удаа Ерөнхийлөгчөөр соногдон ажилласан. Эдүгээ тэрбээр Монголын улстөр байтугай, Монгол улсад ч байж, багтаж шингэх газаргүй болжээ.

    Гадаад улсуудаар хэрэн хэсүүчилж яваа түүнийг хууль хяналтынхан Интерполоор хайлгаад эхэлсэн. Учир нь Ц.Элбэгдорж найзуудынхаа хамт “United friends” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулж, түүгээрээ оффшорт мөнгө угааж байсан нь тодорхой болсон аж .

    Үүнийг нь өчигдөр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд мэдэгдлээ. Тиймээс л Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө ярилцлага өгөхдөө “Би очихгүй” гэсэн хэрэг болохыг ойлгож ядах юм алга.

    М.Энхсайхан бол 1996 онд ардчиллынхан Засгийн эрх авахад хамгийн анх Ерөнхий сайд болсон хүн. Гэвч тэрбээр АН-аас 2005 онд хасагдаад ҮШН гээчийг байгуулж явсан нэгэн. Одоо ҮШН нь МҮАН нэртэй яваа.

    Түүнтэй хамт АХ эвслийн гуравдахь Засгийн газрын тэргүүн асан Ж.Наранцацралт агсан бас АН-аас хасагдаж намд нь орж явсан билээ. Гэвч Ж.Наранцацралт агсан гэнэт сэжигтэйгээр нас бараад удаж байна.

    Харин М.Энхсайхан АН-ыг Засгийн эрх барьж байх 2014-2016 онд мега төслүүд хариуцсан төрийн сайдын алба хашиж явсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон ч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хавар уг төслийг зогсоож билээ. Эдүгээ уг асуудлаар буюу Тавантолгойг Хятадад үнэгүй өгөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдаад байна.

    Тэгвэл 2012 онд Ерөнхий сайд болсон Н.Алтанхуягийн хувьд АН-аас бас л хасагдсан. Ц.Элбэгдоржийн “хонгил”-оор ороод гарсан гэх Н.Алтанхуяг эдүгээ хувийн нам хүртэл байгуулаад амжсан.

    АН-аас 2014 онд Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг ч эдүгээ улстөрд, АН-д тэр бүү хэл Монголдоо ч алга. Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудал зэргээр түүнийг Монгол улсын эрх ашгаас урвасан хэмээн шалгаж байгаа ч эмчлүүлэхээр гадагш яваад тэндээ үлдээд буй. Ийнхүү АН-аас Ерөнхий сайд бологчид бараг бүгд тойргийн гадна хаягджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ