• Роналдиньог Парагвайд баривчилжээ

    “Барселона” багийн довтлогч, Бразилийн шигшээ багийн ахлагч асан Роналдиньог Парагвай улс баривчиллаа гэж AS мэдээлэв.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Парагвайн прокурор хуурамч бичиг баримтаар тус улсад нэвтэрсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа Бразил залууг баривчлах захирамж гаргажээ. Цагдаа нар Роналдиньо болон түүний дүүгийн байсан зочид буудлын өрөөнд дайрч оржээ. Одоо Бразилчууд  хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хяналтан дор байна.

    Роналдиньо Парагвайд, хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн үнэгүй хөтөлбөрийг танилцуулахаар иржээ. Дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар прокурорын экс тоглогчийг баривчлах тогтоолыг бүрэн гүйцэд биелүүлэх ёстой.

    Сануулахад, Роналдиньогийн Бразил дахь 57 үл хөдлөх хөрөнгийг Прокуророос төлөхийг тушаасан торгуулийн улмаас хаасан юм. Бразилийн иргэн Порто Алегре хотод үл хөдлөх хөрөнгө барих явцад байгаль орчинд учруулсан хохиролд 2.3 сая евро төлөх шаардлагатай болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Элбэгдоржийг  ингэж  ,барьж  ,болох  л юм ,байна.  Хуулийнхан  ,төр  ,засаг  ,доромжлуулаад  ,тансаглуулаад  байж  ,байдаг.

    • Дамбийжанцангийн хоёр “тоодгор” гэж түүхэнд үлдсэн байдаг. Түүний адил “хэний” хэдэн  тоодгорын нэг л дээ. Одоо жоохон хүчирхэг байгаа нь үнэн. Хар мөрийг арилгахад хэцүү дээ.

    Холбоотой мэдээ