• Я.Буянжаргал:Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 17 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан

    2020-03-06

    Берлин-Моска-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн монголчуудаас коронавирусийн шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл гарсан.

    Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “Бэрлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нийт  104 зорчигч ирснээс 17 тохиолдлыг ажиглалт тандалтад авсан.  Таван иргэнийг ХӨСҮТ-д, 12 иргэнийг Бага-баянгийн сувилалд тусгаарласан” гэсэн мэдээллийг өглөө.

    Мөн Алтанбулаг боомтоор орч ирсэн, Итали, Тайланд улсад зорчоод ирсэн нийт гурван иргэнийг Дархан-Уул аймгийн Халдварын эмнэлэгт тусгаарлажээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү”Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-т тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй.

    Гуравдугаар сарын 5-нд өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй, харин ажиглалтад ХӨСҮТ-д таван хүнийг ажиглалтад авсан байна” гэлээ.

    Үргэлжлүүлэн Буянжаргал “Монгол иргэдээ бүгдийг хүлээн авч, шаардлагатай бол ажиглалтад авч, тусгаарлаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

    ОХУ-аас 500 оношлуурыг хүлээн авсан. ДЭМБ-аас 560 килограмм хамгаалах хувцас хэрэгслийг авсан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ