• Бүхий л өрх,дүүргийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарыг коронавирусын чиглэлээр сургахаар болжээ

    2020-03-06

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын асуудлаар мэдээлэл хийж байна.

    ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица”Азийн нэг орон,Ойрхи Дорнодын гурван оронд халдвар гараагүй байна. Урьдчилан сэргийлэх ажлын зөв зохион байгуулвал өвчнийг хязгаарлах боломжтойг ДЭМБ-аас онцолж байна.

    Жишээлбэл, Өмнөд Солонгос улсад бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч байна.

    Шинээр голомт нэмэгдэж үүсээгүй байна. Эмнэлгийн хүрээнд халдвар тархаахгүй байх хамгийн чухал байна” гэлээ.

    Бүхий л өрх, дүүргийн эмнэлгүүд коронавирусын чиглэлээр сургагч багшийг багтай боллоо

    ДЭМБ-ын Яаралтай тусламжийн баг Герман улсаас ирж Монгол улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж байгаа.

    ДЭМБ-ын Яаралтай тусламжийн багийн ахлагч Фауке Флорид “Нэг ч тохиолдол бүртгүүлэхгүй сайн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газарт талархал илэрхийлж байна. Шинжлэх ухааны судалгааны үр дүнг нарийвчлан ажиглаж бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.  Улаанбаатар хотоор эмнэлгүүд коронавирусын тохиолдол илэрсэн тохиолдолд бэлтгэлээ сайн хангасан байна . Халдварын онцлог шинж нь өвчтөний 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилдөг учраас энэ талаар хэрэгжүүлэх арга хэмжээг авч, эмнэлгийн төлөөлөгч нартай сургагч багшийн уулзалтыг зохион байгуулсан. Бүхий л өрх, дүүргийн эмнэлгүүдийг сургах сургагч багшийг багтай боллоо.

    Эмнэлгийн төвшинд эхний тохиолдол бүртгэгдвэл эмнэлгийн тусламж авахаар халдвартай болон энгийн иргэд ирэх учраас өрхийн эмнэлгээс эхлүүлээд бүхий л шатны байгууллага дээр аюулгүй байдлыг хангах чухал.

    Засгийн газраас авч байгаа арга хэмжээнд хувь хүн ямар байдлаар оролцох вэ?

    • Хамгийн чухал нь ханиалгах,найтаалгахдаа тохойгоо нугалж бусдыг хамгаалах
    • Олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, ханиалгаж байгаа хүнээс дор хаяж 1.5 метр зайтай байх
    • Гарын ариун цэврийг сайн сахих

    Шууд үзэх:

    Gereg.Mn

    Коронавирусийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, March 5, 2020

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ