Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарлажээ

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн монголчуудаас коронавирусийн шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн эх сурвалж “Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэдээс хоёрт нь сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлаад байна” гэсэн товч мэдээлэл өгөв.

“ЭМЯ-наас өдөр бүр коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр 11:00 цагаас болох хурлаар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ