• Зорчигч нь коронавирусээр нас барсан Гранд Принцесс хөлөг онгоцыг карантинд орууллаа

    Гранд Принцесс онгоцны 3,500 зорчигчдыг коронавирусын шинжилгээнд хамруулахаар АНУ-ын Сан Франциско орчим карантинд орууллаа.

    Калифорни мужид коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол нь тус аялалын хөлөг онгоцоор зорчиж явсан бөгөөд тухайн үед хамт явж байсан хүмүүс нь одоо хүртэл онгоцон дээр байгаа хэвээр байгаа юм.

    Албаныхны мэдээлснээр аялалын явцад 35 хүнд ханиадны шинж тэмдэг илэрсэн боловч удалгүй биеийн байдал нь эрүүл болсон байна.

    Гранд Принцесс онгоцны хувьд 15 өдрийн аялалд гарж, энэ бмяба гарагт боомт дээр ирэх төлөвлөгөөтэй байсан боловч 71 настай эрэгтэй коронавирусын улмаас нас барсны дараа яаралтай буцаажээ.
    Сан Францискогийн боомтны ойр далайд оношлуур ирэхийг хүлээж байгаа гэлээ.
    Нийт 2,383 зорчигч, 1,100 баг бүрэлдэхүүнд тав дахь өдрийн орой гэхэд шинжилгээ,үзлэг хийж дуусах юм байна.
    Эх сурвалж:CNN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ