• Коронавирус нь өвчтөний төв мэдрэлийн системд халдварлаж,гэмтээдэг болох нь тогтоогдлоо

    Хятадын эмч нар анх удаа коронавирус нь өвчтөний төв мэдрэлийн системд халдварлаж,гэмтээдэг болохыг анх удаа батлан тогтоожээ.

    Анагаахын Их сургуулийн харъяа Бээжин Дитан эмнэлгийн эмч нар тархины нугасны шингэнд нь вирус нэвчсэн өвчтөнг эмчлэн эдгээсэн тухай өчигдөр мэдээлсэн байна.

    Өмнөх судалгаануудаар бөөр, элэг, зүрх, уушиг зэрэг хэд хэдэн эрхтэнийг гэмтээдэг нь тогтоогдсон боловч мэдрэлийн системд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг эсэх нь тодорхой биш байсан юм.

    56 настай өвчтөн нь нэгдүгээр сарын 24-ний өдөр коронавирусээр өвчлөн тусгаарлагджээ. Шинж тэмдэг нь хүчтэй байсны дээр эмчилгээнд хариу өгөх нь муу байсан байна.

    Өвчтөний толгойн компьютер темографийн зургаар ямар ч хэвийн бус зүйл ажиглагдаагүй боловч эрчимт эмчилгээний тасагт байхдаа тархины үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ.

    Улмаар өвчтөний тархины нугасны шингэнээс дээж аван генийн дарааллыг нь тогтооход коронавирус илэрсний дээр вирусын улмаас тархины үрэвсэлтэй болох нь тогтоогдсон байна.

    Эх сурвалж:xinhuanews

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ