• “Түрээсээ чөлөөллөө” гэчихээд амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгаа захуудад хуулийн дагуу хариуцлага тооцдог болно

    2020-03-05

    Түрээслэгч, түрээслүүлэгч иргэдтэй холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороо хуралдаж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон талаар Өргөдлийн  байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллээ.

    Дүнжингарав, Нарантуул зэрэг хүнсний томоохон захуудын зүгээс коронавирустэй холбоотойгоор түрээсийнхээ дүнг 50-100 хувь чөлөөлсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч бодит амьдрал дээр энэ нь хэрэгжихгүй, түрээслэгчид нь түрээсээ нэхэж байгаа гэжээ.

    Энэ талаар Өргөдлийн  байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Түрээслэгчид Шударга,өрсөлдөөн хэрэглийн төлөөө газар болон МҮХАҮТ-д хандсан боловч нэмэргүй байна.

    МЗХАҮТ-ын хувьд захуудын удирдлагуудтай уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгөх бол Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газар хамтарч ажиллаж хяналт тавьж ажиллахаар болсон. Хэдий Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газраас очоод арга хэмжээ авч торгууль ногдуулдаг боловч  тэнд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь хууль эрх зүйн хүрээнд тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй учраас доривтой зохицуулалт болж чадахгүй байна.

    Сая л гэхэд махны үнэ хөөрөгдөхөд Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газар очоод торгодог боловч маргаашнаас нь дахиад үргэлжилдэг асуудлууд гарч ирж байна.

    Тийм учраас ХХАХХҮЯ, Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газар хамтраад энэ асуудал дээр хариуцлага тооцох хуулийн төсөл оруулж ирэхээр бэлэн болоод байна.

    Хариуцлагын тогтолцоо тодорхой болчихвол ийм асуудал гарахгүй.

    Хүнсний захуудын хувьд хэлсэн үгэндээ эзэн байж, үнэхээр 50-100 хувь хөнгөлсөн бол амьдралд хэрэгжүүлэх ёстой” гэлээ.

    Видео үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ