• Өвөр монголын Алшаагаас хадны зургийн галерей олджээ

    ӨМӨЗО-ы Алшаа аймгийн соёлын товчооноос мэдээлснээр, судлаачид тус аймгийн зүүн хошуунаас хадны зургийн галерей илрүүлжээ. Энэхүү хадны зураг нь онц агийн хувьд хуучин чулуун зэвсгийн үеэс төмөр зэвсгийн үе хүртэлх хугацаанд хамаарагдах ажээ.

    Эдгээр хадны зураг нь гар урлалын олон хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд хонь, морь, бар, буга, тэмээ, туурай, тэрэг зэргийг зурсан байна. Энэ нь тухайн үеийн эртний овог ястны амьдрал ба итгэл бишрэлийг харуулсан аж.

    Алшаа аймгийн соёлын товчооны дарга Жин Шюе-И “агуулга, хийц, хэлбэр, өнгө төрхөөс нь харахад, дээрх хадны сүг зургууд урт удаан түүхтэй байж, зарим нь үнэхээр гоёмсог агаад ховор эрхэм болохоор эрдэм судалгааны үнэ өртөг дүүрэн” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ