• Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ эрүүдэн шүүсэн хэрэг шүүх дээр замхарч магадгүй байгааг сануулаад, уг асуудалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдлээ.  

    Л.Оюун-Эрдэнэ “Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байна. Бид энэ асуудлыг шахаж ажиллана. Мишигийн Батсуурь гэдэг хүнийг өөрчлөхгүй байгаа. Бид энэ байдлыг сэжиглэж, хардаж байна.

    Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна билээ.  “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн 49 хувь, эрүүдэн шүүлт гээд бүхий л хэргийн халхавчлан нуух цайз нь АН болж хувирч байгаад би харамсаж байгаа.

    100 саяыг олж өгч чадахгүй олон залуучууд буцаад банкнаас, уул уурхайн компаниудаас очиж авна. Дахиад барьцаалагдсан улс төрчид Монголын парламентад орж ирэх магадлал үүсэж байна. Өнөөдөр ийм мэдэгдэл хийж байгаадаа харамсаж байна.

    Гэхдээ өөрсдөө ийм асуудал ярихгүй бол болохгүй асуудалд оруулж байгааг та бүхэн ойлгоорой. Эдийн засагтай холбоотой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага энэ үед үүсэж байна. Үүний дараа та бүхэнд баримттайгаар бүх мэдээллийг хүргэх болно” гэв.

    Шууд үзэх:

    Gereg.Mn

    Posted by Gereg.Mn on Wednesday, March 4, 2020

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ