• Курц Эрдоганыг “Европ руу дайрч байна” гэж буруутгалаа

    Австрийн Холбооны канцлер Себастьян Курц, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гадаад бодлогыг эрс шүүмжилжээ. Түүний бодлогоос болж Европ руу цагаачдын шинэ шилжилт хөдөлгөөн эхэлсэн гэсэн тухай N-TV мэдээлэв.

    Курцын хэлснээр Туркийн эрх баригчид дүрвэгчид болон цагаачдыг ашиглан “Европ руу дайралт зохион байгуулах” гэж оролдож байгаа аж.

    “Эрдоган хүмүүсийг өөрийн зорилгод ашиглаж байна. Тэрбээр дүрвэгсэд, цагаачдын тусламжтайгаар Европын холбоо, Грект шахалт үзүүлэхээр оролдож байна. Энэ бол ЕХ-ны эсрэг халдлага юм “гэж Канцлер хэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ