• Л.Оюун-эрдэнэ:Тавантолгойтой холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмж ил болвол дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсч болзошгүй

    2020-03-05

    Засгийн хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх даргад ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаар зөвлөмжийг ил болгох саналыг өгч байна

    Тэрбээр “ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх даргад ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаар зөвлөмжийг төрийн болон албаны тухай нууцын тухай хуулийн 19.1, Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох саналыг өгч байна.

    “Тавантолгой нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд ҮАБЗ-ын 2018 оны 33/21 зөвлөмжийг үндэслэх тогтоох нь гээд Тавантолгойтой холбоотой төмөр дэд бүтцийн асуудлыг явуулах зөвлөмж гарсан.

    Энэ зөвлөмж 2018 онд гарсан.

    ҮАБЗ-ын ажлын албатай хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байдаг.

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хувьд тэр болгон ҮАБЗ-ын хуралд тэр болгон суудаггүй. Тамгын газрын дарга байснаас хойшхи хоёр жилийн хугацаанд үнэхээр буруу гэж бодсон бол тэрийгээ засахгүй яасан юм.

    АН-ын увиагүй улс төр олон давтагдаж байгаа учраас Засгийн газар туйлын болгоомжтой хандсаар ирсэн. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын төвшинд IPO гаргах зүйл дээр судалгааны ажлууд хийгдээд явж байна. Энэ зөв арга мөн боловч улс төрийн байдлаар цаашид явахгүй нь тодорхой болж байна.

    Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газар хуралдаж шаардлагатай гэвэл зөвлөмжийг Засгийн газрын нэг субъект буюу Ерөнхий сайд татгалзан гарах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэлүүд үүсч болзошгүй.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болонгуутаа өөрөө төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргаж ирээд өөрөө мэдэхгүй юм шиг улс төр хийдэг байдлаар төрийн алба цаашид явж болохгүй” гэлээ.

    Шүүгч нар шударга байвал гацсан олон хэрэг цэгцрэх боломж бүрдсэн

    Тэрбээр мөн “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орсон. 30 хоног гомдол гаргаад гомдлыг хүлээж авбал дахиад 30 хоног. 29 дэх хоног дээр гомдол гаргаад тэр гомдлыг хүлээж авбал дахиад 30 хоног. Ийм байдлаар хэдэн ч жил явах боломжтой байсан.

    Энэ хууль өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжиснээр шүүх дээр гацсан олон хэргүүд цэгцрэх нөхцөл байдал үүсч байгаа. Гэхдээ шүүгч нар шударга байж чадвал явна гэсэн үг.

    Хуулийн хувьд ямар нэгэн байдлаар шалтаглах асуудал байхгү” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ