• Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх 50 ортой тусгай нэгжтэй боллоо

    2020-03-05

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг өөрсдийн дотоод нөөцөөр зүрхний шигдээсийн 50 ортой, хоёр эрчимт тасагтай нэгжийн байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар оролцлоо.

    Монгол улсын хувьд зүрх судасны өвчлөлийн нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, өвчлөлөөр гуравдугаарт жагсдаг. Тавхан жилийн өмнө өвчлөл нь дөрөвдүгээрт жагсаж байсан бол шат ахин, гуравдугаар байрт оржээ. Зүрх судасны өвчлөлийн нас баралтын тал хувийг титэм судасны нарийсал буюу зүрхний шигдээс эзэлдэг.

    Зүрхний шигдээсийн үед богино хугацаанд тусламжийг үзүүлж чадаагүйн улмаас нас баралт нэмэгддэг гэж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч,эмнэлгийн ажилтнууд онцолж байв.

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ” Зүрх судасны өвчлөлийн гол нарийн тусламж үйлчилгээ Гуравдугаар Төв эмнэлэг дээр төвлөрдөг. Тийм ч учраас маш их хүлээгдэл, чирэгдэл үүсдэг. Аль болох хүлээгдэл чирэгдэлгүйгэрэ үйлчлэх зорилгоор Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг дээр шигдээсийн нэгжийг байгуулж байна” гэлээ.

    Нэгжид шаардлагатай 50 ор, гудас,хөнжлийг Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-оос олгож туслалцаа үзүүлжээ.

    Зөвхөн зүрхний шигдээс гэлтгүй шаардлагатай үед бусад төрлийн өвчлөлийн үед эрчимт эмчилгээг үзүүлэх боломжтой гэлээ.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ