• Тусгаарлагдсан иргэн өөрийн ачаанд байсан согтууруулах ундаагаа ууж, бусдыг уруу татжээ

    2020-03-05

    Цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг бүрэлдэхүүн коронавирусын урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас хариуцлагагүй байж, зөрчил гаргасан хэнд ч болов хатуу хариуцлага тооцохоо анхаарууллаа.

    Энэ талаар ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Хэдийгээр ихэнхи иргэд маань шийдвэр, зөвлөмжийг уриалгахан хүлээн авч, идэвхитэй, хариуцлагатай оролцож байгаа ч эрүүл мэндийн байгууллагууд нь судлаад, шаардлагатай гэж тусгаарласан иргэдийн дундаас зөрчил гаргаж байна.

    • Бага-баянгийн сувилалд тусгаарлагдсан Хөвсгөл аймгйин иргэн Б бусдыг турхирч эндээс гарая гэж жагсаал маягийн зүйл зохион байгуулахаар завдсан.
    • Хоёрдугаар Төв эмнэлэгт байгаа иргэн өөрийн ачаанд байсан согтууруулах ундаагаа ууж, бусдыг уруу татсан.
    • ХӨСҮТ-д байгаа иргэдээс гарая ороё гэж дураараа аашилсан.
    • Налайх руу нэг иргэн онгоцноос буугаад зугтаасан тохиолдол гаржээ.

    Монгол улс олон талын эрх чөлөөтэй боловч хүний амь нас эрүүл мэндийг хүндэтгэж, өөрийнхөө эрүүл байдал, амь насыг хамгаалах нь хамгийн чухал.

    УОК-оос тавьж байгаа шаардлагыг нягтлан биелүүлээгүй хэнтэй ч эрүүгийн, зөрчлийн хуулиар хатуу хариуцлага тооцно.

    Зөрчил бүр дэр баримтжуулах, нотаритжуулах ажлуудыг хийж байгаа.

    Шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохолдолд хатуу хариуцлага тооцно.

    Зөрчил болгоныг тооцоод байх нь чухал биш гол нь зөрчил болгон дээр хатуу хариуцлага тооцно” гэлээ. Мөн хариуцлага тооцох хуулийн зүйлчлэлийг тодруулан, нэгтгэн олон нийтэд мэдээлнэ гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ