• ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцолж байна

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. 

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ямар чиглэлээр ажиллаж байгааг хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр ДЭМБ-ын албан мэдээг танилцуулсан юм. “Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

    БНСУ-ын Тэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Япон урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.

    ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцолж байна” гэлээ.

    Gereg.Mn

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Wednesday, March 4, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ