• Я.Буянжаргал:Өчигдөр онгоцоор ирсэн гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж байсныг илрүүлсэн

    2020-03-05

    Короанавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор голомттой бүсэд зорчсон, халуурах ханиах зэрэг шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгаарлаж ажиглалтад авч ажиллаж буй. Вирусын тархалт гарснаас хойш Монгол улсын эрүүл мэндийн байгууллагын хувьд нийт 532 тохиолдолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажилласан байна.Өнөөдрийн байдлаар 469 тохиолдол ажиглалтад байна.

    Иргэдийн ихэнхи нь эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд маш идэвхитэй оролцож байгаа боловч зарим иргэдийн хувьд хариуцлагагүй байгааг  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал анхаарууллаа.

    Тодруулбал, өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15-ийн онгоцоор ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсад зорчоод ирснээ нуусныг эрүүл мэнд, цагдаа, хуулийн байгууллагууд хамтран илрүүлжээ.

    Иргэн Ш, А болон бага насны хүүхэд М гурав нь хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол улсаас Женев рүү явж, тэндээсээ Италийн Миланд очиж байж байгаад буцаад Женевт очиж, дахиад Франц луу явсан, эргээд Женевт ирж, Монгол руу ирэхдээ Москвагаар дамжсан байна.

    Мөн Ш, А нар нь онгоцноос буугаад шууд ажил дээрээ очсон байсныг ажлынх нь камераар шүүж, хавьтлуудыг олж тогтоосон байна.

    “ДЭМБ-аас энэ халдварыг томуу биш шүү гэдгийг анхааруулж байна. Энэ өвчний нас баралт 3.4 хувьтай байхад иргэн бүрийн хариуцлага маш чухал” гэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал анхааруулж байлаа. 

    Нурсультан-Улаанбаатар хотын чиглэлээр ирсэн 27 хүнээс нэг хүнийг Бага-Баянд, харин Туркийн онгоцоор ирсэн 230 хүнээс Италид зорчсон хоёр монгол ирнгэнийг ХӨСҮТ-т тусгаарлажээ.

    Одоогоор хэдий Монгол улсад бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдол болгоны шинжилгээг ХӨСҮТ-ийн вируслогийн тасгийнхан шинжилж байгаа юм.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ