• Японд карантинд орсон Diamond Princess шиг аялалын хөлөг онгоц АНУ-д тусгаарлагджээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын дэлхийн нөхцөл байдлаар талаар мэдээллийг товчлон хүргэлээ.

    Дэлхийн 79 оронд нийт 95,424 хүн өвчилж, 3283 хүн нас барсан байна.
    • Унгар,Польш,Славан улсуудад шинээр анхны тохиолдлууд бүртгэгдсэн байна.
    • БНСУ-д 438 шинэ халдвар Тэгү хотод 320 тохиолдол бүртгэгдсэн байна.
    • БНСУ-д салса бүжгийн дугуйланд суралцдаг хүмүүс, харин Японы Осакад театрын тоглолтод орсон,тоглолт үзсэн 15 хүн өвчилжээ.
    • Олон нийтйн үзвэр үйлчилгээ үзэх нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
    • Австрали, АНУ-д асрамжийн газрын 60-80 настнууд өвчилсөн байна.
    • Өчигдөр Япон улсад хавьталын шинжилгээг идэвхитэй явуулсны дүнд шинээр 30 хүнийг бүртгэжээ.
    • АНУ-ын Калифорни мужид нэг нас баралт, АНУ-д 11 нас баралт бүртгэдэж, 14 мужид тохиолдол илэрсэн.
    • Итали улсын хувьд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр хүртэл зогсоосон.
    • Иран улсын хувьд нйит 300,000 эрүүл мэндийн ажилтанг дайчлан ажиллуулж байна.

    Дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, хууч өвчтэй хүмүүс өртөх эрсдэл өндөр байна.

    Мөн Японд карантинд орсон Diamond Princess шиг хөлөг онгоц АНУ-д тусгаарлагдсан байгаа тухай мэдээллээ.

    Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцааны хамтын ажиллагааны дарга Янжмаа:

    АНУ-ын баруун эрэгт Grand Princess хөлөг онгоц дээр халдвар гарсан байж болзошгүй. Нийт 2,500 хүн аялж байгаа бөгөөд хүрэх газар нь Мексик улс байсан. Халдварын сэжигтэй тохиолдол гарсан байж болзошгүй  учраас Сан Францискогийн боомт руу буцаасан.  Боомтод ирэхээс өмнө эмч, мэргэжилтнүүд очиж шинжилгээ хийж байна” гэлээ.

    Diamond Princess хөлөг онгоцны хувьд нийт 3,000 хүн зорчиж явснаас 700 хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ