• Судалгаа:Ухаалаг гар утас нь толгойны өвчинг улам дордуулдаг байж болзошгүй

    Технологийн хэрэглээ болон өвчний түүхийн  хоорондын холбоог харуулсан хэд хэдэн судалгаа хийгдэж байсан боловч яг гар утасны хэрэглээтэй холбож хийгдсэн судалгаа ховор байдаг байна.
    Тэгвэл Энэтхэгийн судлаачид толгой нь ямар нэгэн хэмжээгээр өвддөг 400 гаруй хүнийг гар утасны хэрэглээтэй нь хамт судалсан байна. Судалгааг асуумжийн аргаар авч, хүн тус бүрт гар утас хэр хугацаагаар хэрэглэдэг, өвчнөө намдаах зорилгоор эм хэрэглэдэг эсэх талаар асуужээ.
    Ингэхэд ухаалаг гар утас хэрэглэгчид ухаалаг бус гар утас хэрэглэгчдийг бодвол  өвчнөө намдаахаар тогтмол эм уудаг боловч өвчин нь тэр болгон намддаггүй гэсэн үр дүн гарчээ.
    Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 96 хувь,ухаалаг бус гар утас хэрэглэгчдийн хувьд 81 хувь нь өвчин намдаах эм уудаг байна.Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 84 хувьд нь, харин ухаалаг бус гар утас хэрэглэгчдийн 94 хувьд нь өвчин нь намддаг гэжээ.
    “Гар утасны хэрэглээ нь толгойны өвчнийг улам илүү болгодог байж болзошгүй юм” гэж Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны институтын мэдрэлийн профессор, судлаач Дипти Вибха хэлжээ.
    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ