• Дэлхийн банк шинэ коронавирусын эсрэг тэмцлийг 12 тэрбум ам доллараар дэмжинэ

    Дэлхийн банк 12 тэрбум ам доллар гаргаж, олон гишүүдийнхээ коронавирусийн халдвартай тэмцэх тэмцлийг дэмжинэ гэж Дэлхийн банк мэдэгджээ.

    Дэлхийн банк мэдэгдэлдээ, энэ мөнгөөр гишүүд үр ашигтай арга хэмжээ авч халдварт өвчинтэй тэмцэхийг дэмжиж, боломжтой нөхцөлд шинэ төрлийн коронавирусийн бий болгож байгаа муу үр дагаврыг багасгана гэлээ.

    Дэлхийн банк хөгжиж байгаа оронд туслан эрүүл мэндийн системийн байгуулалтыг эрчимжүүлэх болно, үүнд ард иргэд илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж, халдварт өвчинд нөлөөлөгдөхгүй байж, өвчин хижигт хийх хяналт шалгалтаа эрчимжүүлэн, олон нийтийн эрүүл мэндийн оролцоог чангатгаж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, халдварт өвчний эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгах болно гэжээ.

    Дэлхийн банкны ерөнхийлөгч Д.Малпассын мэдэгдэлд тэмдэглэхдээ, бид хөгжиж байгаа орнуудын коронавирустэй тэмцэж байгаа шаардлагад зохицуулан түргэн уян хатан тусламжийн арга авах болно. Үүнд хөрөнгө мөнгө хуримтуулах, бодлогын тухай санаачилга, техникийн тусламж үзүүлэх болно гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • энэ муухай бузар өвчинтэй сайн тэмцэж буй МОНГОЛ улсад дэлхийн банк дор хаяж 1 сая долларын дэмжлэг үзүүлэх ёстой. үүнийг уриалаад тийш нь захидал явуулах хүмүүсийг нэгдээсээ гэж хүсч байна. 

    Холбоотой мэдээ