• БНХАУ-д шинэ коронавирусын халдварын өвчлөл буурсаар, өчигдөр 31 хүн нас баржээ

    Эх газрын Хятадад лхагва гарагт шинэ коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас барсан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс пүрэв гарагт мэдээлжээ.

    Тус комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, эх газрын Хятадад лхагва гаргийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 80409 болж, 3012 хүн нас барж, 52045 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

    Лхагва гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэний зэрэгцээ шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 135 нь тус мужид илэрсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ