• БНСУ-ын Тэгүд хотод амьдардаг гадаадын иргэдэд маск худалдаалахгүй гэжээ

    Солонгосын Тэгү хотын оршин суугч Тайвань гаралтай 49 настай иргэн А, тус хотод гадаадын иргэдэд маск өгөхгүй, худалдаалахгүй байгаа талаар мэдээлжээ.

    Түүний гэр бүлийн хувьд тавуулаа бөгөөд зөвхөн Солонгос гаралтай эхнэр нь л маск авч чадсан байна.

    Харин хоёр хүүхэд, иргэн А-гийн ээж нар маскгүй үлджээ. Тэрээр OhmyNews-т өгсөн яриандаа “Би Тайвань гаралтай боловч Тэгүд байнгын оршин сууж, татвараа төлсөөр ирсэн” гэжээ.

    Тэгү хотын захиргаанаас иргэддээ зориулан маск нийлүүлж байгаа юм. Нам-Гү дүүргийн оффисын гадна хамгийн эхний ээлжинд ирсэн маскнаас авах гэсэн боловч өгөөгүй байна. Тэгүгийн Нам-Гүд 1,500 орчим гадаадын иргэд оршин суудаг.

    Энэ талаар Нам-Гүгийн захиргаанаас утсаар тодруулахад “Тэгү хотоос манай тойрогт 150 мянган ширхэг маск нийлүүлэх байсан боловч 143 мянгыг нийлүүлсэн. Хотын хэмжээнд гадны оршин суугчдад маск тараах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа” гэжээ.

    Хотын захиргаанаас нийлүүлсэн маскыг тухайн дүүрэг өөрийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан тарааж байгаа юм байна. Зарим дүүргүүдэд гадаадын иргэдэд тарааж байгаа гэлээ.

    Тэгү хотын захиргаанаас өнөөдрийг хүртэл дүүргүүддээ нийт 3.71 сая маскыг нийлүүлжээ. Албаныхны мэдээлснээр 2.5 сая оршин суугчдаа нийт 10 сая маскыг тараахаар төлөвлөөд байна.
    Эх сурвалж:OhmyNews

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ