• Дональд Трамп өөрийн гурван сарын цалингаа коронавирусын эсрэг тэмцэлд хандивлажээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гурван сарын цалинг буюу 100,000 ам.долларыг коронавирусын эсрэг тэмцэлд хандивлахаар болсон тухай Цагаан ордон мэдээллээ.

    Энэ талаар Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга твиттер хуудсандаа жиргэсэн байна. Трампын хандивыг Хэвлэлийн нарийн бичгийн дарга Грисхам коронавирусын эсрэг тэмцэж, арга хэмжээ аван ажиллаж буй Эрүүл мэнд, хүний үйлчилгээний департаментдаа хандивлахаар сонгосон тухай мөн мэдэгджээ.

    Тэрээр сонгуульд өрсөлдөж байх үедээ ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн нэг жилийн цалин болох 400,000 ам.долларын цалингаа авахгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч хууль ёсны дагуу заавал цалин авах шаардлагатай болж, улмаар цалингаа Засгийн газрын салбар нэгжүүдэд хандивласаар иржээ.

    Өмнө нь опиоид буюу хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэс болон Дотоодын аюулгүй байдлын яамд хандив өргөж байсан байна.

    Эх сурвалж: Cnn

    gereg.mn

    Холбоотой мэдээ