• Будаа, элсэн чихэр, ургамлын тосны гааль, НӨАТ-ын татварыг VI сарын 30-ныг дуустал чөлөөллөө

    2020-03-04

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

    Тодруулбал, тухайн хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Хаврын чуулганы эхэнд түргэвчилсэн дэглэмээр хэлэлцэж батлахаар болсон ч тэр хүртэл импортлогчдын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хомсдол бий болгохгүйн үүднээс дээрх хууль батлагдахаас өмнө орж ирсэн будаа, элсэн чихэр, ургамлын тосны татварын хоёр сарын хугацаанд хойшлуулжээ.

    Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Дэлхий дахинд коронавирусын тархалт хүнд байдалд ирээд байна.  Өөрсдийнхөө нөөцөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах шаардлага гарч байна.

    Дотооддоо үйлдвэрлэдэг мах, гурилны хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.

    Үүнээс гадны 100 хувь импортын хамааралтай будаа, элсэн чихэр, ургамлын тосны зах зээл дэх хангамжийг тогтвортой байлгахын тулд гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд импортоор орж ирэх гаалийн болон НӨАТ-ыг тэглэж байгаа.

    Энэ хуулийг Засгийн газар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Хаврын чуулганы эхэнд түргэвчилсэн дэглэмээр хэлэлцэж батлуулах саналыг тавьсан.

    Тэр хүртэл импортлогчдын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс нэр бүхий гаалийн татварыг хоёр сарын хугацаагаар хойшлуулж тооцож байна. Хууль батлахаас өмнө орж ирсэн импортын бараа татвараа төлөхгүй байж болно гэсэн үг ” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Овоо л харж узэж. Энэ хугацаанд унээ буулгавал таарна, унээ бууруулахгуй байж 6 сарын 1-ээс татвар толсон гээд улам нэмэх вий дээ

    Холбоотой мэдээ