Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг цагдаад өгчээ

2020-03-04

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл өглөө. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэр төрөө сэргээлгэх үндэслэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг  шүүхэд өгсөн талаараа мэдээллээ.

Тэрээр “Эрдэнээ гуай намайг зөндөө л гүтгэх юм. Би хүлээцтэй хандаж бүтэн хоёр жил болж байна. Аливаа юманд  хэмжээ хязгаар гэж байна. Одоо сонгууль дөхөж байна. Буруу ташаа мэдээллийг хөөдөг нэг хэсэг байна. Дунд нь орж ирээд утга учиргүй гүтгэдэг нэг хэсэг байна.

Би гүтгүүлчихлээ гэдэгтээ уурлаад байгаа ч юм биш. Сүүлдээ дугарахгүй бол үнэн юм байна гэдэг ойлголт нийгэмд цаашлаад  ойр дотны хүмүүс маань ч  төрөхөөр байна. Тиймээс өчигдөр шалгуулахаар цагдаад хандсан. Намайг ч бас давхар шалга гэлээ”.

“Эрдэнэс Тавантолгойн” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг салбарын яамны олон ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг илтэд гуйвуулсан, хувь хүний нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг удаа дараалан олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр ийнхүү шүүхэд өгсөн байна.

Сайд  Д.Сумъяабазар мөн дараах мэдээллийг өглөө.

Олон  улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг нь өндөр хяналт дор, олон улсын журам,  хууль дүрмийн хүрээнд засаглал нь хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлгээ нь тогтсон байдлаар цаашид “Эрдэнэс Тавантолгой”  иж бүрэн эдийн засгийн эргэлтэд ороод явна.

Ингээд  явах юм бол өнөөдөр олгохооор шийдсэн 1072 хувьцааны ногдол  ашиг 96 мянган төгрөг цаашид  10 дахин өсөх бололцоо руу алхам алхамаар дөхөж очно гэсэн үг.

Үүний төлөө л ажиллаж байна. Түүнээс биш хоёр хүн шийдээд мэдээд явдаг ч зүйл биш юм. Монголын төр, төрийн бүхий л механизмаар орж, шийдвэрүүд гараад явж байгаа гэдгийг та бүхэн ойлгох ёстой.

Таван толгойн 6 орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүний нэгэн дээр нь эхний ээлжинд үнэлгээ тогтоох, үнэ цэнийг олон улсын стандартад хүргэх нь зөв юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордын Зүүн цанхийн ордыг 100 хувь гэж үзэхэд 30 хувь дээр нь хөрөнгө санхүү босгох ажлыг хийхгүй бол цаашдаа болохгүй юм байна гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Тавантолгойн бүлэг ордын хайгуул 55 хувьд хийгдсэн. Зарим хайгуулынхаа нөөцийг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хараахан тогтоож амжаагүй байна.

Шууд үзнэ үү. 

Gereg.Mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, March 3, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ