• Улаанбаатар хотын 279 цэгээр нөөцийн махыг худалдаалж борлуулж эхэлжээ

    2020-03-04

    Дэлхий дахинд коронавирусын тархалт хүнд байдалд ирээд байна. Үүнтэй холбоотой экспорт импорын тэнцвэр алдагдаад байна. Улс орнууд өөрсдийнхөө нөөцөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах шаардлага гарч байна.

    Махны үнийн өсөлт, нөөцийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө:

    Дотооддоо үйлдвэрлэдэг мах, гурилны хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Махаа 100 хувь өөрийн үйлдвэрлэлээр хангах боломжтой. Энэ жил улсын нөөцөд 12 мянган тонн мах бэлдсэн.

    Гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатарын 279 цэгээр нөөцийн мах борлуулах ажлыг эхлүүлж байна.

    Махны экспортын үйл ажиллагаа түр саатсан. 2020 оны эхнээс мах экспортлоогүй бөгөөд хорио цээр тавигдахад албан ёсны зөвшөөрөлтэй газруудад экспорт хийх эрхүүдийг шуурхай олгоно. Экспортод мах гаргах зөвшөөрөлгүй газруудад бэлдсэн нилээд хэмжээний мах байна. Импортлогч талын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа махыг дотоодын зах зээлд борлуулах зөвлөмжийг 60 аж ахуй нэгжид өгсөн.

    Өнгөрсөн жилийн хувьд нөөцөлсөн мах маш бага байсан учраас үнийн донсолгоо явагдсан. Энэ жилийн хувьд Улаанбаатарт өдөр тутам 100 мянгаас доошгүй тонн махыг тогтмол нийлүүлнэ.

    Ч.Улаан:Нийт зах зээлд борлуулагдаж буй махны 80-90 хувь нь нөөцийн мах байх учраас үнэ аяандаа буурна

    279 цэгийн байршлын дэлгэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ