• Тайвширцгаа, боксынхон зодолдсон юм байхгүй

    Монголчууд бүх юмыг хувааж, салган тасдаж байж санаа нь амардаг “араатанлаг” ард түмэн болсоор удлаа. Энэ удаа Монгол улсын боксын шигшээ багийг иймэрхүү дайрлага дайрч шигшээ багийн тамирчин дасгалжуулагчийг зодсон хэмээн шуугиж эхлэв.

    Гэвч үнэндээ 60 кгийн тамирчин Х.Энх-Амар дасгалжуулагч О.Батхүүг зодож, бэртээсэн гэдэг нь худлаа аж. Бэлтгэл дээр мөргөлдсөн асуудал бол гарсан хэмээн Боксын холбооноос мэдэгдлээ. 

    Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн 57 кг-ын жинд Х.Энх-Амарыг биш Э.Цэндбаатарыг явуулахаар шийдвэрлэж Иордан руу авч явсан нь үнэн аж. Учир нь Олон улсын боксын холбоо 60 кг-ийг олимпын жингээс хасч 57-д оруулсан байна. 

    Э.Цэндбаатарын хувьд жиндээ дэлхийд 2-т жагсаж байгаа нь уг сонголтын учир аж. Түүнээс тамирчин нь уурлаад дасгалжуулагчаа зосон гэдэг ташаа аж. Гэхдээ хэл ам, хэрүүл хийхээс өөр аргагүй л дээ. Яагаад гэхээр жиндээ олимпод явахаар бэлтгэж байсан ч дээд жингээс орж ирсэн тамирчин эрхийг нь булаахад хэн ч уурлаж, хэдэн үг чулуудах бол байх л асуудал.

    Харин түүнийг нь зодоон болсон гэж шуугиулах нь нийт Монголчуудын хувьд хохиролтой юм. Монголын боксчид бол улс орондоо гавьяатай, топ таван спортын нэгд тооцогддог билээ.

    Иордан Улсын Амман хотод “Токио 2020” олимпын наадмын эрх олгох боксын тэмцээн өчигдөр эхлээд байна. Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпын эрх олгох уг тэмцээнд оролцох манай улсын тамирчдыг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалж, 22 хүн Иордан Улсад очоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ