• Ч.Улаан: Коронавирусын үед улирлын нөөцтэй байх ёстой учраас ахиж 160 мянган тонн улаан буудай импортлохоор шийдвэрлэсэн

    2020-03-04

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Хаврын чуулганы эхэнд түргэвчилсэн дэглэмээр хэлэлцэж батлахаар болсон ч тэр хүртэл импортлогчдын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хомсдол бий болгохгүйн үүднээс дээрх хууль батлагдахаас өмнө орж ирсэн будаа, элсэн чихэр, ургамлын тосны татварын хоёр сарын хугацаанд хойшлуулжээ.

    Гаднаас улаан буудай импортлох асуудлаар тариалан эрхлэгчид жагссан.

    Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ” Гурилын хэрэглээ жилдээ 225 мянган тонн хэрэгтэйгээс үйлдвэрлэхийн тулд дор хаяж 300 мянган тонн будаа хэрэгтэй. 2019 оны ургацаас 245 мянган тонн будаа тушаагдсан. Манайд 60 мянган тонн улаан буудайн хэрэгцээ шаардлага бий . Энэ хэмжээний гурилыг импортоор авахаар оны эхнээс шийдэж ААН-үүд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.

    Коронавирусын тархалттай холбоотойгоор зарим хүсний бүтээгдэхүүн дээр нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон. Харамсалтай нь улсын хэмжээнд бүрдүүлсэн нөөц хомс байгаа. ҮАБЗ, Хүнсний Аюулгүй байдлын зөвлөлөөс улирлын хэрэглээг хангаж чадахуйц нөөцтэй байх ёстой гэсэн чиглэлийн дагуу ахиж 160 мянган тонн улаан буудай импортлохоор шийдвэрлэсэн.

    150 мянган тонн нь гурилын үйлдвэрлэл, 10 мянган тонн нь ариутгах бодис үйлдвэрлэх спиртэнд ашиглагдана.

    Бусад импортын бүтээгдэхүүний нөөцийн талаар:

    • Хөц,цагаан, шар,гурвалжин будааг 100 хувь импортоор авдаг. Нэг болон хоёрдугаар сард импортолсон будаанаас гурван сарын бэлэн нөөц байна.
    • Элсэн чихэр 1.5 сарын нөөц байгаа. Цаашдаа үүнийгээ нэмэгдүүлнэ.
    • Сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг өвлийн улиралд бүрэн хангаж чаддаггүй. Гаднаас хуурай сүү авч шингэн сүү хийдэг. Зайлшгүй нөөц бүрдүүлэхээр нэмж хоёр мянган тонн хуурай сүү импортлоно.
    • Ургамлын тосны хувьд хоёр сарын нөөцтэй байна

    Импортыг дэмжих үүднээс татвараас чөлөөлж байна.

    Тэрбээр “ОХУ,Казакстанд үйлдвэрлэгдсэн улаан буудайны хувьд дотоодод үйлдвэрлэгдсэнээс өндөр байгаа нь үнэн. Тийм учраас өндөр үнээр импортолж оруулж ирсний дараа дотоодод гурил, гурилан бүтээгдэхүү үнийн хөөрөгдөл өсгөхгүй байх үүднээс гурил үйлдвэрлэлтийн зориулалтаар оруулж ирж байгаа улаан буудайг гаалийн татвараас чөлөөлж байгаа” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ