• Люксембург үнэгүй нийтийн тээвэртэй дэлхийн анхны улс болжээ

    Люксембургийн эрх баригчид нутгийн иргэд болон зочдыг нийтийн тээврийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх шийдвэр гаргажээ.

    “Известия”-гийн мэдээлснээр Люксембургийн шинэлэг арга нь өрх гэрийн 40 орчим хувьд нөлөөлөх бөгөөд ингэснээр нэг өрх жилд 100 евро хэмнэх боломжтой гэжээ. Эрх баригчид үнэгүй тээврийг нийгмийн чухал арга хэмжээ гэж нэрлэжээ.

    Өмнө нь тасалбарын борлуулалт нь тээврийн системийг ажиллуулах зардлын ердөө 8 хувийг л эзэлж байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 500 сая евро байсан аж.

    Ийнхүү Люксембург дэлхийд нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ