НАМЭХ 100 мянган гишүүнийнхээ хүчээр,30 мянган маск оёж ЭМЯ-нд хандивлалаа

2020-03-04

Коронавирусын эсрэг тэмцэх хандивын аянд иргэн, байгууллагууд нэгдсээр буй.

Өнөөдөр НАМЭХ өөрсдийн гараар оёж хийсэн 30 мянган маскны дээжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өглөө.

Тус холбооны 100 мянга гаруй гишүүд нэгдэн эмнэлгийн стандартад нийцсэн, ариутгасан зориулалтын материалаар 30 мянган маск оёжээ.

Энэ үеэр Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан “Монголын ард түмэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд маш хариуцлагатай оролцож байна. Монгол улсын хувьд олон арга хэмжээг авч тодорхой арга хэмжээ авч, өдөр шөнөгүй ажилласны дүнд дэлхийд нэрээ гаргах ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Монгол улсад, мөн дэлхий нийтэд амны хаалтын нийлүүлт хүндрэлтэй байгаа учраас ээж, эмэгтэй хүмүүсийн хувьд  НАМЭХ-ны 100,000 гишүүд нэгдэж ЭМЯ-д 30,000 маск хандивлах, хийх арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн ярилаа.

Шууд үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ