• Я.Буянжаргал: ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулсан баг туршлага солилцохоор ОХУ-луу явахаар бэлтгэж байна

    2020-03-04

    Улс орнууд түргэвчилсэн оношлуур хийх ажлыг эхлүүлээд буй. Одоогоор Монгол улсад ашиглагдаж байгаа оношлуурын хувьд хариу нь 24 цагийн хугацаанд гардаг.

    Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “ОХУ-наас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, бусад эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлэх тал дээр Дэд сайдаар ахлуулсан, мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, тандалтын албаны нэгжийн дарга нараас бүрдсэн баг явахаар бэлтгэлээ базааж байна.

    Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас байгуулж нийлүүлж байгаа хэрэгслийг хүлээж авна” гэлээ.

    Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 841 хүнийг ажиглалтад авч ажиллажээ. Яг одоогийн байдлаар нийт 461 хүн ажиглалтад байна.

    Мөн тэрбээр “Урд шөнө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 138 ирснээс гурван хүнийг ХӨСҮТ-рүү шилжүүлж хяналтад авсан. Мөн Эрхүү-Улаанбаатар автобуснаас Дарханд 12 хүнийг тусгаарласан байна” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ