• ЭМЯ:Мэндлэх, ажил дээрээ суухдаа ч үргэлж нэг метрийн зай барихыг зөвлөж байна

    2020-03-04

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

    Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Европ, Арабын орнууд короанавирусын улмаас мэндчилэх ёсоо өөрчлөхийг хүсч байна. Тэврэлдэх, үнсэлдэх, гар барьж мэндчилхээс зайлсхийж байна. Дандаа хоорондоо нэг метрийн зайнаас мэндлэхийг зөвлөсөн байна. Мөн албан газруудад хоорондоо нэг метрийн зайтай суухыг зөвлөж байна.

    Арабын Эмират улсад тохиолдол цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн дөрвөн долоо хоногийн турш цуцлах арга хэмжээ авсан байна” хэмээлээ.

    ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа “Дэлхийн 72 улсад 90,870 тохиолдол бүртгэгдэж, 3,112 нас барсан байна. Сүүлийн 24 цагт Чили,Мароко, Тунис зэрэг найман оронд халдвар шинээр бүртгэгдсэн байна.

    Хятад улсад сүүлийн 24 цагт 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сараас хойш хамгийн бага төвшиндөө хүрсэн. Зөвхөн Хубэй мужид 31 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын 80 хувь нь Солонгос, Иран,Итали,Иран улсуудад байна.

    Улирлын томуу болон коронавирусын ялгаа:

    Үргэлжлүүлэн ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  “Коронавирусын тархалтад хамгийн ихээр гурван хүчин зүйлс нөлөөлж байна.

    • Хүн амын бөөгнөрөл
    • Өвчлөл гарсан бүс нутагт зорчсон бол цаашдаа эх орондоо өвчин авчирч байна

    Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байхыг хоёрдугаар сараас хойш анхааруулж байгаа боловч иргэдийн зорчих хөдөлгөөн байсаар байна.

    • Өвчлөл бүртгэгдсэнээс хойш маш өндөр тархалттай байгаа тул сахарын өвчтэй, хавдартай иргэдийн нас баралт өндөр байна.

    АНУ-д энэ өвчлөлөөр нас барих хүний тоо нэмэгдэж байна. Нэгэнт ороод ирвэд хүчин мөхөсдөх юм байна гэдгийг ойлгож байна.

    Өвчлөл орж ирээгүй байна, голомтоо барьчихлаа гэж тайвширч болохгүй” гэлээ.

    Шууд үзэх:

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ