• Тариаланчид 160 мянган тонн улаанбуудай импортлохыг эсэргүүцэж шаардлага хүргүүллээ

    2020-03-04

    Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар  стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.

    Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзсэн байна.

    Үүнтэй холбоотойгоор тариалан эрхлэгчид ХХААХҮЯ-ны гадна жагсаж, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

    Тодруулбал, Монгол Улс 2020 онд 160 мянган тонн улаан буудай нэмж импортлохоор болсон байна.

    Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгосон.

    Энэ дагуу  Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл  2020 онд улаан буудайг 100 мянган тонныг нэмж импортлох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр энэ онд нийт Монгол Улс нийт 160 мянган тонн улаан буудай импортлохоор болж байна.

    Манай улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227 мянган тонн гурил буюу 302 мянган тонн улаан буудай шаардлагатай.

    Монгол Улс 2019 онд 407 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомстол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байсан.

    Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж дээрх шийдвэрийг гаргажээ.

    Тариаланчдын төлөөлөл:

    Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой энэ жил болсон. Ойн баярын хурал дээр Ч.Улаан сайд Монгол Улс 420 мянган тонн улаан буудай авч, гурилынхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо гэж хэлж байсан ч ярьсныхаа эсрэг ажиллаж байна. 25 мянган тариаланч эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна гэлээ.

    Мэдээллийг шууд үзнэ үү. 

    Gereg.Mn

    Тариалан эрхлэгчид улаанбуудай импортлохыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, March 3, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ