• Нөхөр нь өв залгамжлагч эхнэрийнхээ үхлээр Солонгосын гоо сайхны мэс заслын эмнэлгийг шүүхэд өгөхөөр болжээ

    Хонгконгийн нэгэн чинээлэг гэр бүлийнхэн Өмнөд Солонгосын Гангнам дүүрэгт байрладаг нэгэн гоо сайхны мэс заслын эмнэлгийг гэр бүлийнхээ гишүүний үхэлд буруутган шүүхэд хандахаар болжээ.
    Хонгконгийн хувцас үйлдвэрийн залуу өв залгамжлагч Бонни Эвита нь тус эмнэлэгт сарын өмнө уруул, хөх томруулах мэс засалд орж байхдаа нас барсан байна.
    Bossini брандын үүсгэн байгуулагчийн ач охин тэрээр 34 насныхаа төрсөн өдрийн бэлгэндээ гоо сайхны мэс засалд орохоор болжээ. Гэвч мэс заслын үеэр комад орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    Холбоотой мэдээ