• Иргэдийн халууныг хэмжих нь коронавирусын тархалтыг зогсооход үр дүнтэй юу?

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд нисэх буудлууд, хил гаалиуд дээр хамгийн эхлээд иргэний халууныг хэмжиж байгаа боловч эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тэр бүр коронавирусээр өвчилсөн хүнийг илрүүлж чадахгүй байгаа аж.

    Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 91,000-д, нас барсан хүний тоо 3,100-д хүрээд байна.

    Вирусын дэгдэлтийн үед иргэдийн халууныг хэмжихэд зайнаас халуун хэмжигч нь хамгийн түгээмэл багаж хэрэгсэл болоод байна. Зайнаас халуун хэмжигчийн хувьд  хэт ягаан туяаны мэдрэгч ашиглан арьсанд хүрэлгүйгээр гадаргуун дулааныг хурдан хугацаанд хэмждэг ч дараахь алдаанууд гаргадаг гэж Небраскагийн Их сургуулийн профессор Жэймс Лаулер хэлжээ:
    • Ихэнхи хүмүүс зайнаас халуун хэмжигчийг нэг бол хэт ойрхон, нэг бол хэтэрхий хол барьдаг
    • Тус багажийг үйлдвэрлэн нийлүүлдэг компанийн зөвлөснөөр хэр хол зайнд барих нь тухайн обьектын хэмжээнээс хамаарна гэжээ.
    • Мөн үүнээс гадна замын тоос шороо, хэрвээ машинд байгаа бол дотор халуун хэм зэрэг нь хэмжилтэд тодорхой байдлаар нөлөөлдөг байна.
    Түүний оронд чихнээс халуун хэмжигч эсвэл аманд хийж халуун үздэг уламжлалт халуун хэмжигч хамаагүй үр дүнтэй боловч энэ нь хавьтал болох өндөр эрсдэлтэй гэжээ.
    Зайнаас халуун хэмжигчийг зөв зайнд барин хэрэглэсэн ч тухайн хүнд коронавирусын шинж тэмдэг илэрч эхлээгүй байх боломжтой юм.
    ДЭМБ-аас вирусын далд үеийг 14 хоног гэсэн бол сүүлд хийгдсэн судалгаагаар 24 хоног гэсэн таамаглалуудыг эрдэмтэн судлаачид дэвшүүлээд байна.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ