Ухань хотод суралцах Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Ухань хотын Их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2020 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Хятадын Засгийн газраас олгогддог энэхүү тэтгэлийн хувьд тус улсад гадаадын оюутнуудыг татах гол зорилготой юм.

Магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой юм байна. Магистр гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцана. Click To Tweet Хэлний төвшний хувьд Хятад,Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна.

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Сургалтын төлбөр
  • Байр, сурах бичиг
  • Эрүүл мэндийн даатгал
  • Сар бүр Магистрын зэрэг 3000 юан
  • Докторын зэрэг 3500 юаны тэтгэлэг

Докторын түвшний тэтгэлэг горилогчид 40 наснаас, харин магистрын түвшин бол 35 наснаас доош настай байх шаардлагатай аж.

Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ.

Дэлгэрэнгүйтэй энд-ээс танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ