• Төмөр замын оёдлын цехүүд амны хаалтаа оёж, ажилчдаа хангаж байна

    2020-03-03

    COVID-19 вирусийн тархалттай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.  УБТЗ-ын салбар нэгжүүд өөрсдөө амны хаалтаа оёж ажилчдаа хангаж байгаа ажээ.

    Тухайлбал,

    • Замын 11 дүгээр хэсгийн замчид өөрсдийн хүчээр 660 ширхэг амны хаалт
    • Улаанбаатар татах хэсэг өөрийн оёдлын цехдээ эхний ээлжинд яаралтайгаар 400 орчим  амны хаалт  оёж оёж ашиглалтынханд,
    • Замын II ангийнхан Толгойт дахь VI хэсгийн хуучин оёдлын цехийн үйл ажиллагааг сэргээж, 650 амны  хаалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны зөвлөмжийн дагуу цэвэр даавуун материалаар хоёр давхарлан оёж төвийн хэсэг, цехийн замчид, тусгай зориулалтын вагоны үйлчлэгч манаач нарт тус тус  тараасан байна.

    Мөн Замын ерөнхий инженерийн цахилгааны дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлж дархлаа дэмжих зориулалт бүхий иммунал витамин, витамин С зэргийг нийт 840 ажилтанд хуваарилсан байна. Ангийн хэмжээнд дотоод нөөц бололцоог ашиглан температур хэмжигчээр конторын ажилчдын халууныг өглөө бүр хэмжиж, халуун хэмжигч зургааг нэмж авахаар судалж байгаа ажээ.

    Тэдгээрийг  төвийн томоохон өртөөдийн зам сум хариуцан ажилладаг VI, VII, VIII хэсэг, эрсдэл өндөртэй цехүүдэд хуваарилхаар төлөвлөсөн байна.

    УБТЗ нь  16 мянга орчим төмөр замчинтай, босоо удирдлагатай, хагас цэрэгжилттэй байгууллага.

    Томоохон салбар байгууллагууддаа маск оёх   үүрэг даалгаврыг удирдлагууд нь өгсөн бол биелүүлэх үүрэгтэй. Зарим салбар нэгж  өөрсдөө оёдлын цехтэй бол зарим нь цехгүй ч түр цех байгуулан чөлөөтэй байгаа хүмүүсээ ажиллуулан  COVID-19 өөс урьдчилан сэргийлэн, ажиллаж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ