• Х.Тэмүүжин:ЖДҮ сангийн асуудал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал учраас Ерөнхий прокурор энэ асуудлаар шүүхэд хандах ёстой

    Хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд өөрийн эрх хэмжээний хүрээнд ЖДҮ-ийн асуудлаар шүүхэд хандах хүсэлтийг хүргүүллээ.

    Тодруулбал, Ерөнхий прокурорыг УИХ-ын гишүүд болон нэр бүхий албан тушаалтнуудын авсан зээлийн гэрээ хэлэлцээрийг цуцалж, хөрөнгийг буцаалт санд төвлөрүүлж, хүү алданги тооцуулахыг хүсч байгаа юм.

    Хуульч Х.Тэмүүжин ” Монгол Улсын Ерөнхий прокурорын хууль тогтоомжид Монгол улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмын хүрээнд прокурор ажиллах ёстой гэж  маш тодорхой заасан байдаг.

    Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нь ямар нэгэн салбар, орон нутаг, байгууллагын онцлогт үл автаж хууль нэг онцлогоор хэрэгжинэ гэсэн зарчим.

    • Салбар гэдэг дотор улс төр,эдийн засаг
    • Байгууллага гэдэгт УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хувийн аж ахуй нэгж ч хамаарна.
    Энэ үүднээс хуулийг ялгаварлалгүй, алалчлалгүй мөрдүүлэх үүрэгтэй прокурорын байгууллагад хүсэлт гаргаж байна.

    Хоёр жилийн өмнөөс олон нийтэд ил болсон УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн зээл нэрийн дор төрөөс баталгаа гаргасан. Засгийн газрын харъяа сангаас давуу эрхээр өөрийн хувийн ашиг сонирхолд үндэслэж зээл авсан. Энэ асуудал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал учраас прокурор энэ асуудлаар шүүхэд хандах ёстой ” гэлээ.

    Харъяа дүүргийн прокурорууд нь сул дорой байгаа бол нэхэмжлэхээ бичих загвар, хуулийн лавлагаануудыг нь гаргаж өгсөн

    • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн 20.2-т “Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй” гэж заасан байдаг.

    Үүнд Төрийн нэр дээрх бүх сангууд багтдаг.

    • Хэрвээ энэ заалтыг зөрчвөл 29 дүгээр зүйлд “Хууль зөрчиж байгуулагдсан гэрээг хүчингүй болгож. Төрд учирсан хохирол, төрөөс гарсан зардлыг буцааж төлүүлнэ” гэсэн маш тодорхой хариуцлагын заалт бий.
    • Иргэний тухай хуульд зааснаар “Хууль зөрчсөн хэлцэл шууд хүчингүй болно” гэж байгаа.

    Тэр хэлцлийг бүгд хүчингүй болж, авсан бүх зээлүүд тэр даруй Төрийн санд буцаан орж, хүү алданги тооцуулах ёстой.

    Хуулийн биелэлтийг хангуулах үүрэг УИХ-ын гишүүд нь хууль зөрчсөн бол Ерөнхий прокурор үүргээ биелүүлэх ёстой

    • Ерөнхий прокурор Үндсэн хуульд төрийг төлөөлж шүүх хуралдаан орно
    • Прокурорын тухай хуульт нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтооно гэсэн заалтууд бий.

    Уг нь УИХ-ын гишүүд хуулийн биелэлтийг хангуулах үүрэгтэй боловч тэр хүмүүс нь хууль зөрчсөн бол Ерөнхий прокурор нь энэ ажлыг хийх ёстой.

    Хэрвээ сэдэлтэй хуульчид байсан бол УИХ-ын гишүүдийн авсан зээлийг жилийн гурван хувь биш Монгол улсын банкуудын дундаж хүүгээр нэхэмжилж төрийг алдагдалгүй болгох ёстой.

    Мөн тэрбээр “Энэ асуудал УИХ-тай огт хамаагүй. Прокурорын хуульд прокурор төрийг төлөөлөөд нийтийн ашиг сонирхолд халдсан гэж үзвэл өөрөө санаачлаад УИХ-д биш шууд шүүхэд хандах хэрэгтэй гэж заасан” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ