• Apple компаниас Iphone-ий 6, 6 Plus, 6S, 6S Plus, 7, 7 Plus загварын хэрэглэгч бүрт 25 ам.долларын нөхөн олговор олгоно

    Apple компанийг Iphone-ий хуучин загварын гар утасны хэрэглэгчдэд хагас сая орчим ам.долларын нөхөн олговор төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарчээ.

    Хуучин Iphone-ийн загваруудынхаа ажиллах хурдыг удаашруулж, улмаар шинэ загварын гар утас дахин худалдан авахуулахын тулд тус компаниас тусгай програмуудыг ашиглаж байсныг технологийн шинжээчид илрүүлжээ. Компанийн зүгээс энэ үйлдлээ өөрийн эд ангиа хамгаалахын тулд тухайн утсыг унтраадаг хуучин лити батерейтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан гэжээ.

    АНУ-ын Калифорни мжуийн Сан Жоүз дүүргийн шүүхийн шийдвэрээр тус компани хэрэглэгчиддээ хамгийн багадаа 310 сая, ихдээ 500 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.

    Ингэхдээ хэрэглэгч бүрийн авах буцаан олголтын дүн өөр өөр байх боловч дунджаар 25 ам.доллар гэж тооцоолсон байна. Шүүхийн маргаан нь хоёр жилийн турш үргэлжилсэн боловч 2017 оны арванхоёрдугаар сард хуучин загваруудаа албаар хурдыг удаашруулснаа хүлээн зөвшөөрсөн юм.
    Одоогоор АНУ-дахь хэрэглэгчдийн хувьд хэрвээ 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нээс өмнөөс  Iphone-ий 6, 6 Plus, 6S, 6S Plus, 7, 7 Plus болон SE загварын гар утсыг худалдан авч, хэрэглэж эхэлсэн бол шүүхэд төлбөрийн нэхэмжлэл гаргах боломжтой юм.
    Эх сурвалж:CNN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ