• Италид коронавирусийн халдварын 2036 тохиолдол бүртгэгдэв

    Өчигдөр Италийн Иргэний хамгаалалтын газрын дарга, шинэ төрлийн коронавирустэй тэмцэх онц байдлын комиссар Анжело Борелли халдварын талаар мэдээлэхдээ “Италид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 2036 тохиолдол бүртгэгдсэн.

    Эдгээрийн дотор одоогоор 1835 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 258 тохиолдол нэмэгдэж, нийт 52 хүн нас барсан нь өмнөх өдрөөс 18 тохиолдол нэмэгдсэн. Нийт 149 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан нь өмнөх өдрөөс 66 тохиолдол нэмэгдсэн байна” гэв.

    Борелли “Италид шинэ төрлийн коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 23 мянга 300 хүнийг үзлэгт хамруулсан” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ