• Солонгосоос ирэн, тусгаарлагдсан иргэн Б.Уянга коронавирусын эсрэг тэмцэж буй нийт алба хаагчдад талархлаа илэрхийлжээ

    2020-03-03

    Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр тусгаарлагдан, эмчийн үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийг төлөөлөн фэйсбүүкт Б.У.Б.У хэрэглэгчийн нэртэй иргэн Б.Уянга талархлаа илэрхийлжээ.

    Тэрээр Солонгосоос Эрхүүгээр дамжин ирж, улмаар Сэлэнгэ аймгийн Ахмадын сувилалд тусгаарлагджээ. Түүний хэлснээр 2-3 хүнийг нэг өрөөнд хамт тусгаарласан бол жирэмсэн, эсвэл суурь өвчтэй ахмадуудыг тусад нь өрөөнд тусгаарлажээ.

    Мөн шаардлага хангасан 00, сойз, маск, гар ариутгагч гээд хэрэгтэй бүхнийг бэлтгэсэн өрөөнд өдрийн гурав удаа хооллож байгаа зэргийг онцолжээ.

    Тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна:

    Сайн байцгаана уу бүгдээрээ . Би 28-нд Солонгос улсаас Эрхүүгээр дамжаад Алтанбулагаар ирсэн 36 хүний нэг нь байна. 2 сарын 26-нд билеттэй байгаад хил хаахад Эрхүүгээр дамжаад гар цүнхтэйгээ ирэхдээ Эрхүү дээр МОНГОЛ УЛСЫН МААНЬ АВТОБУС ТОСОХОД ТЭНД БАЙСАН БҮХ ХҮМҮҮС МААНЬ ЭХ ОРОНТОЙ ГЭДГЭЭ ТЭНД Л МЭДЭРЧ ОМОГШЛОО..Олон цаг хамт яваад байгаа юмаа хувааж идээд ирэхдээ бүх хүний сэтгэл уужирсан харагдсан . Алтанбулагт 2 өрөөтөй том заал бэлдээд бүгдийн оруулсан ч жирэмсэн эмэгтэй хүүхдүүд өндөр настан суурь өвчтэй хүмүүсээ ялган Сэлэнгэ аймгийн Ахмадын Сувилалд байрлуулж тусгаарласан . 2-3 хүнийг 1 өрөөнд байрлуулж 00 сойз маск гар ариутгагч гээд хэрэгтэй бүгдийг бэлдээд өдрийн 3 удаагийн хоолтой ариутгалтай, эмчтэй чадлынхаа хэрээр тусгаарласан. Бид ч бас эх орондоо иргэнийхээ үүрэгээ биелүүлж эрүүл саруул гэдэгээ баталж гэр бүлдээ ээж аавдаа очих өдрийг тэсэн ядан хүлээж байна .Энэхүү ажиглалт тандалт тусгаарлалтанд 24 цагаар ажилж байгаа:
    СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРЫН ДАРГА Ж.ОД
    НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
    ТУС АЙМГИЙН
    МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
    ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА
    ХИЛ ХАМГААЛАХ
    ЦАГДААГИЙН ЁРӨНХИЙ ГАЗАР
    АЛТАНБУЛАГ СУМЫН ЗДТГ
    ДАМЖИН ӨНГӨРЧ БАЙГАА БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ АЛБАН АЖИЛЧИДДАА бүгдийнхэн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлье.ЭНЭ ДАЙНААС Ч ХОР УРШИГТАЙ АЮУЛТ ӨВЧНИЙГ БҮГДЭЭРЭЭ НЭГДЭЖ БАЙЖ НЭГ НЭГНЭЭ ХАМГААЛЖ ЭХ ОРОНОО ЭЛГЭН САДАН ҮР ХҮҮХЭД ИЖИЙ ААВЫГАА ХАМГААЛЖ ҮЛДЭНЭ . ЭХ ОРОНД МИНЬ ЭНЭ ӨВЧИН БҮҮ ХҮРЭГ .ЭХ ДЭЛХИЙ БҮГДЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН ОРШИГ ЭЭ.

    ХҮНДЭТГЭСЭН Б.УЯНГА

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • гадаадад  ямар нэгэн эрсдэлгүй боломжтой ажилтай байгаа хүмүүс эх орон, ард түмнээ эрсдэл хямралд оруулахгүй байх нь зөв бол уу.Онцгой байдалд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид маш их ачаалалтай ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй тэд гэсэн хүн шүү дээ.

    • хүний нөхөртэй нийлдэг авгай шдэ солонгост очиж.муу нэр хусавч арилахгүй гэдэг үг бии.буян хийсэн ч гэр бүл өнчрүүлсэн хүний толгой залгисан гэм чин хэзээч арилахгүй.баримт нотолгоо бгаа.

    Холбоотой мэдээ