Хуучин гавьяа нь бүдгэрч, улстөрөөс шахагдаж байгаа лидер хэмээгчид ийнхүү нам байгуулж буйн цаана өчнөөн ашиг сонирхол байх нь тодорхой. Н.Алтанхуягийг Алтантуяа байхаас Э.Бат-Үүл Их сургуулийн нэг ангийнх хэдий ч биенээ үзэхээ больсон. Тэд АН өөрсдийг нь шахаж байгааг тооцоод эргүүлж дарамтлан шантажлах зорилгоор нам байгуулсан нь ойлгомжтой.
Н.Алтанхуягийн хувьд АШН-аа АН-ыг шантажлах зэвсэг болгосон нь нэгэнт ил болж, хэлэлцээ хийж байгаа сурагтай. С.Эрдэнэ түүнийг намаасаа хассан бол АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилогдоод удаагүй З.Энхболд даргыгаа бодвол уян хатан байр суурь баримталж эхэлсэн гэнэ.
Н.Алтанхуяг АН-аас нэр дэвших 5 эрхийг хүсч байгаа тухай барин тавим мэдээлэх хэвлэл ч байна. С.Эрдэнэ, З.Энхболд нар Н.Алтанхуягийн багийнханд УИХ-ын 2020 оны сонгуулиар хүссэн тойрогтоо нэр дэвших таван квот өгвөл Ардчилал Шинэчлэлийн Нам үйл ажиллагаагаа хүчтэй явуулалгүй “царцах” юм гэнэ.
Хэлэлцээр нь амжилтгүй болвол Н.Алтанхуяг АШН-аа удирдан ШИНЭ эвсэлд нэгдэх буюу эсвэл дангаараа УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох юм байх.
Тэгвэл Э.Бат-Үүл дахин хотыг удирдах хүсэлдээ хөтлөгдөж энэ тал дээр С.Эрдэнэ нарыг тойглож яваа сурагтай. Гэвч түүнтэй шүүхдэлцэж яваа З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх болсоноор Э.Бат-Үүл бас л байдалд орчихоод байгаа гэнэ. Ийнхүү хувийн нам байгуулж, АН-ыг шантажлагсад идэвхжиж эхэлжээ.