• Голомт банкнаас 100 сая, “Бичил глобус” санхүүгийн нэгдлээс 33 сая төгрөгийг тус тус хандивлалаа

    2020-03-03

    Коронавирусын эсрэг хандивын аянд иргэд, байгууллагууд нэгдэж байгаа. Өнөөдөрт Голомт банк болон “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн хамт олноос тус тус сэтгэлийн хандиваа өргөлөө.

    Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд 100 сая төгрөгийн хандив тусламж үзүүлэллээ. “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн хамт олон 33 сая төгрөгийг хандивлаж байна.

    Үүнээс гадна Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга,иргэн н.Совдоо тус дүүргийн 22 ахмадын сэтгэл шингэсэн хандивыг хүлээлгэн өгсөн юм.

    Ханаивыг эмнэлгийн ажилтнуудын маск, хамгаалах хувцас хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлд зарцуулна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

    Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нэг ч төгрөгийг үрэгдүүлэхгүй, шамшигдуулахгүйгээр эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдалд хэрэглэх болно. Бидэнд дэмжлэг үзүүлж байгаа бүх хүнд талархаж байна” хэмээн талархлыг батламжийг гардууллаа.

    Коронавирусээс эсрэг урьдчилан сэргийлэхэд монгол хүн бүрийн оролцоо чухал.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ