• Д.Нямхүү:Сэлэнгэ, Бага-Баян сувилал,Дархан-Уулд нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна

    2020-03-03

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлуудын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

    • Гуравдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, Сэлэнгэд тусгаарлагдсан 3, нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
    • Гуравдугаар сарын 2-ны өдөр ХӨСҮТ-д 2, Налайх дүүрэгт 1 хүнийг тусгаарлаж, шинжилгээ нь хийгдэж байна.
    • Гуравдугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэд 1, Бага-баян сувилалд 78 хүн, Дархан-Уул аймагт 28 хүнийг ажиглалтад аваад хянаж байна.

    Итали, Солонгос, Хятад, Иран улсаас ирсэн, эсвэл сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг монгол руу ирж байгаа нислэгт суулгахгүй байгаа.

    Мөн голомттой улсаас ирж буй монгол иргэнийг үзлэг хийж,ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл шууд ХӨСҮТ-рүү шилжлүүлж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ